Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өрхийн амьжиргааг дэмжих” төсөлд хамруулж өгнө гэж залилжээ

Япон улсын Засгийн газрын тусламжийг хэрэгжүүлэгч “Жайка” олон улсын байгууллагын ажилтан, удирдлагуудын нэрийг барьж “Өрхийн амьжиргааг дэмжих” төсөлд хамруулж өгнө гэсэн нэрийдлээр хувь хүнээс бүртгэлийн хураамж, шан харамж авах залилангийн хэрэг сүүлийн үед ихээр гарах болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өрхийн амьжиргааг дэмжих” төсөлд хамруулж өгнө гэж залилжээ
“Өрхийн амьжиргааг дэмжих” төсөлд хамруулж өгнө гэж залилжээ. Зураг: МҮОНРТ

Япон улсын Засгийн газрын тусламжийг хэрэгжүүлэгч “Жайка” олон улсын байгууллагын ажилтан, удирдлагуудын нэрийг барьж “Өрхийн амьжиргааг дэмжих” төсөлд хамруулж өгнө гэсэн нэрийдлээр хувь хүнээс бүртгэлийн хураамж, шан харамж авах залилангийн хэрэг сүүлийн үед ихээр гарах болжээ.

Уг олон улсын байгууллага нь ямар ч тохиолдолд хувь хүнээс утсаар болон бусад арга замаар мөнгөн төлбөр шилжүүлэхийг шаарддаггүй байна. Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн "Төсөлд хамрагдах хүн танилцуулж өгнө үү" гэсэн хүсэлт ирсэн тохиолдолд хэн нэгэн хувь хүний мэдээллийг бусдад зааж, хэлж өгөхгүй байхыг хүсч байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах