Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа эхэллээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох улсын хэмжээний судалгаа өнөөдрөөс эхэлж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа эхэллээ
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох улсын хэмжээний судалгаа өнөөдрөөс эхэлж байна.

Судалгааг ирэх сарын 9 хүртэл авна. Үүний дараагаар Монгол Улсын бүх иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой юм.

Уг судалгааны бэлтгэл болон иргэдээс мэдээлэл цуглуулах ажлыг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар аймаг, дүүргийн ЗДТГ, ИТХ-тай хамтран гүйцэтгэж байна. Харин мэдээллийн цахим сан бүрдүүлэх ажлыг энэ ондоо багтаан дуусгаж, ирэх оны эхний улиралд Засгийн газарт үр дүнг нь тайлагнана.

Түлхүүр үг:Өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаа эхэллээ
Хуваалцах