Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн эмнэлгүүд наадмаар ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 9 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр гаргаж, 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх гомдол саналыг 320981 дугаарын утсанд 24 цагаар хүлээж авахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн эмнэлгүүд наадмаар ажиллана
Өрхийн эмнэлгүүд наадмаар ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 9 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр гаргаж, 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх гомдол саналыг 320981 дугаарын утсанд 24 цагаар хүлээж авахаар боллоо.

Мөн 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд ажиллах ба дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүд хариуцахаар болжээ. “Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна. Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлэх гэнэ.

Хуваалцах