Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ машинтай боллоо

Хэнтий аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас Хэрлэн сумын “Ач манал”, “Оюуны шим”, “Хэрлэн дом” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинэ авто машин олголоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ машинтай боллоо
Өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ машинтай боллоо. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас Хэрлэн сумын “Ач манал”, “Оюуны шим”, “Хэрлэн дом” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинэ авто машин олголоо.

Шинэ авто машин хүлээлгэн өгөх арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, Эрүүл мэндийн газрын дарга Г.Ганболд, “Inception holding” компанийн захирал н.Жавхлантөгс, “Оюуны шим” өрхийн ЭМТ-ийн дарга Г.Цэнд нар оролцлоо.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн авто машинд 2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй байсан байна. Тус бүр нь арван сая төгрөгийн үнэтэй probox маркийн авто машиныг тендерт шалгарсан “Inception holding” компани нийлүүлжээ.

Түлхүүр үг:Өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ машин гардан авлаа
Хуваалцах