Өрхийн хэрэгцээний газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ
Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн Р.Оросоо нь өрхийн хэрэгцээний газраа цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ. Тэрээр энэхүү газраа ахмадууд амрах эко орчин болгохоор зорин ажиллаж байгаа юм.
Мэдээллийн алба

Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн Р.Оросоо нь өрхийн хэрэгцээний газраа цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ. Тэрээр энэхүү газраа ахмадууд амрах эко орчин болгохоор зорин ажиллаж байгаа юм.
Тэтгэврийн зээлээр нийт 21 сая төгрөгийн өртгөөр цэцэрлэгт хүрээлэн боссон байна. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байгаа юм. Чулуун усан оргилуур, 6000 гаруй мод бутыг тарьж үлгэр жишээ ногоон байгууламжийг 2 жилийн хугацаанд сумандаа бүтээн байгуулсан Алтанбулаг сумын иргэн Оросоогийн талаар бид сурвалжиллаа.
Оросоо нь БНСУ -ын иргэн Пак сону тай хамтран өнөөдрийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан талаараа ярилаа. Визний асуудал тулгарч байгаагаас өөр тулгамдах асуудалгүй талаараа ч онцолсон юм.


















