Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.4 сая төгрөг болж өсчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7хувь) мянган төгрөгөөр, мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн ү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.4 сая төгрөг болж өсчээ
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.4 сая төгрөг болж өсчээ. Зураг: МҮОНРТ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7хувь) мянган төгрөгөөр, мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3хувь) мянган төгрөгөөр өслөө.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5хувь) мянган төгрөгөөр өслөө.

Үүнд цалин хөлсний орлого 144.3 (23.4хувь) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.0 (10.1хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 62.6 (5.3хувь) мянган төгрөгөөр өсжээ.Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 215.0 (17.6хувь) мянган төгрөгөөр өслөө.Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 177.8 (22.3хувь) мянган төгрөг, хүнсний бүтээгдэхүүний зарлага 43.9 (16.5хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах