Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн А/53 дугаар тушаалаар тус газрын бүтцийн нэгжүүдийн алба хаагчдын
Мэдээллийн алба

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн А/53 дугаар тушаалаар тус газрын бүтцийн нэгжүүдийн алба хаагчдын "Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа"-ны дадлага сургууль өнөөдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын Хар усан тохойд эхэллээ.
Дадлага сургуулийг НОБГ-аас 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчдын усанд сэлэх чадварыг сайжруулах, голын усны аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, техник багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах юм.
Дадлага сургууль гурван хоног үргэлжилнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


















