Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өршөөлийн хууль дахин батлагдаагүй

Зөрчлийн тухай хууль шинээр батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед цахим хуудсаар Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өршөөлийн хууль дахин батлагдаагүй
Өршөөлийн хууль дахин батлагдаагүй. Зураг: МҮОНРТ

Зөрчлийн тухай хууль шинээр батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед цахим хуудсаар Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна гэсэн цуу яриа тарах болсон.

Уг цуу яриа ор үндэслэлгүй, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Хуваалцах