Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийг энэ баасан гарагт суллана

Өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өршөөлийн хуулийг хэрхэн хэрэглэх тухайд шүүгчид өнөөдөр санал солилцлоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийг энэ баасан гарагт суллана
Өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийг энэ баасан гарагт суллана. Зураг: МҮОНРТ

Өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өршөөлийн хуулийг хэрхэн хэрэглэх тухайд шүүгчид өнөөдөр санал солилцлоо. Нэмэлт өөрчлөлт оруулж шинэчилсэн хуулийн зарим заалтуудын талаар орон нутгийн шүүгчид онлайнаар холбогдож мэдээлэл авчээ.

Өршөөлийн хуульд хамрагдах хэргүүдийг үндсэн 3 хэсэгт хувааж байна. Үүнд ялтнуудыг суллах, шүүх болон мөрдөн байцаалтын шатанд явж байгаа хэргүүд орж байгаа юм. Ялтнуудын хувьд энэ баасан гарагаас суллагдаж эхэлнэ гэдгийг улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг хэлж байна. Өнөөдрийн байдлаар холбогдох шүүхийн байгууллагууд материалаа нэгтгэж байгаа мэдээг өглөө.

Шүүх шатанд явж байгаа хэргүүдэд Өршөөлийн хуулийг тухай бүрт нь хэрэглээд эхэлсэн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгч байна. Гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, төлбөрийн хувьд л гэхэд тухайн үйлдэгч этгээдийн эрхзүйн байдлыг харгалзан, аль ашигтай хэлбэрийг сонгож, хэргийг шийдвэрлэж байгаа гэлээ. Хохиролтой холбоотой энэ асуудлаар онлайнаар орон нутгаас холбогдсон шүүгчид тодруулж байсан юм.

Дашрам дурдахад, “Өршөөлийн хууль”-д долоодугаар сарын 1-нээс өмнө үйлдэгдсэн хэргүүд хамрагдана. Одоогийн байдлаар тодорхой тоо гараагүй байгаа бол суллагдах хоригдлын тоо 2500 орчимд хүрч байгааг мэргэжилтнүүд ярьж байна.

Хуваалцах