Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хойшлууллаа

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг материалтай танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хойшлууллаа
Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг материалтай танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа.

Мөн УИХ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ оны 11-р дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Ц.Нямдорж гишүүний хүсэлтээр Ажлын хэсэг байгуулахаар болж, ирэх 7 хоногийн пүрэв гарагт хэлэлцэхээр болж мөн хойшлуулсан байна.

Дараагаар нь нэгдсэн чуулганаар Монгол төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ.

Хуваалцах