Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өршөөлөөр суллагдах иргэдийн нийгмийн асуудлыг яаралтай шийднэ

Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн эцэслэн баталсан. Харин өнөөдөр Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өршөөлөөр суллагдах иргэдийн нийгмийн асуудлыг яаралтай шийднэ
Өршөөлөөр суллагдах иргэдийн нийгмийн асуудлыг яаралтай шийднэ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн эцэслэн баталсан. Харин өнөөдөр Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдлаа. Хуралдаанаар комиссын ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх асуудалтай холбогдуулан саналаа солилцов.

Хуулийн хэрэгжилтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахад комиссын гишүүд анхаарч, өөрсдийн байгууллагын чиг үүргийн дагуу холбогдох баримт материал, тооцоо судалгааг яаралтай бүрдүүлж ирэх долоо хоногт бэлэн болгох, өршөөлийн хуулийн дагуу хорихоос суллагдаж байгаа орон гэргүй хүмүүст Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн тусламж үзүүлэх, түүнчлэн суллагдсан иргэдийг ажлын байраар хангах асуудлыг холбогдох яамдад тавьж шийдвэрлүүлэх, орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг чиглүүлэх нь зүйтэй гэж тогтов.

Нэмж мэдээлэхэд, Ерөнхийлөгчийн хориг тавиад байсан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд өршөөлд хамрагдахгүй болсон. Харин “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалт өршөөлд хамрагдахаар болсон юм.

Өршөөлийн тухай хууль өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Хуваалцах