Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Урт гартнуудаас дархлаатай машин – "Dodge Journey"

Их хотод шөнө болж харанхуй нөмөрсний дараа хүн бүр нойрсоно. Гэхдээ энэ бол урт гартнуудын идэвхждэг цаг. Өглөө сэрээд машин нь тавьсан газраа бүрэн бүтэн байгаа болов уу гэж зовнидог жолооч нар цөөнгүй.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урт гартнуудаас дархлаатай машин – "Dodge Journey"
Урт гартнуудаас дархлаатай машин – "Dodge Journey". Зураг: МҮОНРТ

Их хотод шөнө болж харанхуй нөмөрсний дараа хүн бүр нойрсоно. Гэхдээ энэ бол урт гартнуудын идэвхждэг цаг. Өглөө сэрээд машин нь тавьсан газраа бүрэн бүтэн байгаа болов уу гэж зовнидог жолооч нар цөөнгүй. Тэгвэл "Dodge Journey" хөлөглөдөг эрхмүүдийн хувьд энэ тал дээр санаа зовох асуудал бараг байдаггүй ажээ. "Highway Loss Data Institute" судалгааны байгууллагаас тогтоосноор Chrysler –ийн үйлдвэрлэдэг энэ автомашин АНУ-д хулгайд хамгийн бага өртдөг машинуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. "Dodge Journey" машин үнийн хувьд ч тун боломжийн бөгөөд 2014 оны загварыг нь 19,495 ам.доллараар худалдан авч болно. Сонирхуулахад автомашины хамгийн том зах зээлүүдийн нэг болох АНУ –д дунджаар 43.7 секунд тутамд нэг автомашин хулгайлагддаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах