Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өртэй аж ахуй нэгжүүдийг зарлаж байна

Цаашид өр авлагатай байгууллагуудыг сар бүр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан, харьяа орон сууцны айл өрхүүдэд нь өр төлбөрийн талаар зар, мэдээлэл хүргэх, усан хангамжийг хэсэгчлэн хязгаарлах зэргээр шат дараатай арга хэмжээг авч байх болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өртэй аж ахуй нэгжүүдийг зарлаж байна
Өртэй аж ахуй нэгжүүдийг зарлаж байна. Зураг: МҮОНРТ

Энэ оны эхнээс Ус сувгийн удирдах газар сар бүр өр төлбөртэй байгууллага, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн нэрсийг олон нийтэд зарлаж эхэлсэн. Тус байгууллагатай гэрээтэй хувийн болон орон нутгийн өмчит газрууд нь орон сууцны хэрэглэгчдээс хураан авсан усны төлбөрөө тухайн сардаа багтаан төлөхгүй өөр зориулалтаар зарцуулж байгаагаас ихээхэн хэмжээний төлбөр хуримтлагдан өр үүссээр байна. Эдгээр 21 байгууллага нь манайд энэ сарын 01-ний байдлаар нийт 3.259.639.262,84төгрөгний өр үүсгээд байна. Цаашид өр авлагатай байгууллагуудыг сар бүр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан, харьяа орон сууцны айл өрхүүдэд нь өр төлбөрийн талаар зар, мэдээлэл хүргэх, усан хангамжийг хэсэгчлэн хязгаарлах зэргээр шат дараатай арга хэмжээг авч байх болно.

Өртэй хэрэглэгчдийн жагсаалт 2014.04.01-ний байдлаар д/д/ Ангилал Хэрэглэгч Дүн 1 Хувийн орон сууцны байгууллагууд Тунамал-Өргөө ХХК орон сууц 8 000 000,05 2 Бага тойруу-64 орон сууц 4 227 924,53 3 Жиа Ши Дэ ХХК /Түр/ 806 421,00 4 Town comfort ХХК орон сууц 5 000 000,02 5 Ар жанар ХХК 31 208 834,87 6 JMBO ХХК 33 435 421,71 7 Дэнж хотхон ХХК 7 494 069,99 8 ОСАК Дөл ХХК орон сууц 2 835 255,99 9 Нийслэлийн өмчит Чандмань Налайх НӨҮГ 1 083 084 850,49 10 ОСНААУГ-ын харъяа Орон сууцны байгууллагууд Чин хүрээ- Өргөө ОНӨААТҮГ 32 452 969,60 11 Зүүн Сэлбэ Өргөө ОНӨААТҮГ 194 894 814,81 12 Ашид мөнх-Өргөө ОНӨААТҮГ 198 000 000,00 13 Гандан дэнж-Өргөө ОНӨААТҮГ 66 140 214,96 14 Батбаянбүрд НӨҮГ 59 919 552,76 15 Ганга Өргөө НӨҮГазар 144 877 877,56 16 Өнөр энх Өргөө ОНӨААТҮГ 125 568 960,76 17 Таван шар Өргөө ОНӨААТҮГ 874 755 850,41 18 Их Алтантэвш-Өргөө ОНӨААТҮГ 9 191 547,69 19 Дэнж найрамдал-Өргөө ОНӨААТҮГ 354 000 000,00 20 Дэнж сансар-Өргөө ОНӨААТҮГ ЦТП-1 7 744 835,69 21 Түшээ дундгол-Өргөө ОНӨААТҮГ 15 999 859,95

Хуваалцах