Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрөм, ааруул ээзгий, шар тос 15 мянган төгрөгийн үнэтэй байна

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-тай хамтран жил бүр ‘’Цагаан идээ’’-ний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрөм, ааруул ээзгий, шар тос 15 мянган төгрөгийн үнэтэй байна
Өрөм, ааруул ээзгий, шар тос 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Зураг: МҮОНРТ

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-тай хамтран жил бүр ‘’Цагаан идээ’’-ний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.

Тус үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Тариат сумын Засаг дарга Б.Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний уг үзэсгэлэн худалдаа зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тариатын үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл дүүргийн зургадугаар хорооны нутаг ‘’Монгол бөхийн өргөө’’-ний гадна талбайд гарч байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60 гаруй малчин уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд, өрөм, ааруул ээзгий, шар тосыг 12.000-15.000 төгрөгийн үнэтэй байгаа бол сүү, аарц, бяслагийг 3.500-5.000 төгрөгөөр борлуулж байна.

Хуваалцах