Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усанд орох үедээ гар утас цэнэглэж, үсний сэнс залгаж орхихгүй байхыг анхааруулж байна

Цагдаагийн байгууллагад угаалгын өрөөндөө хүн нас барсан гэсэн дуудлага ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усанд орох үедээ гар утас цэнэглэж, үсний сэнс залгаж орхихгүй байхыг анхааруулж байна
Усанд орох үедээ гар утас цэнэглэж, үсний сэнс залгаж орхихгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад угаалгын өрөөндөө хүн нас барсан гэсэн дуудлага ирсэн байна. Мэдээллийн дагуу хэргийн газрыг шалгахад 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөнд ванн дотроо түлэгдсэн шархтай нас барсан байжээ.Шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байна.Өмнө нь өнгөрсөн хавар яг ийм тохиолдлын хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ.

Иргэдийг усанд орох үедээ гар утас цэнэглэж, үсний сэнс залгаж орхихгүй байхыг анхааруулж байна. Эх сурвалж: НОБГ

Хуваалцах