Усанд шумбахад зориулагдсан "Nemo" аппарат
Техник технологийн шинэ бүтээгдэхүүн сайжран хөгжихийн хэрээр хэлбэр, хэмжээ нь жижгэрсээр байна.
Мэдээллийн алба

Техник технологийн шинэ бүтээгдэхүүн сайжран хөгжихийн хэрээр хэлбэр, хэмжээ нь жижгэрсээр байна. Бид энэ удаад усанд шумбахад зориулагдсан амьсгалын аппаратыг танилцуулахаар бэлтгэлээ. “Nемо” нэртэй энэхүү амьсгалын аппарат нь дэлхийн хамгийн жижиг бөгөөд авсаархан аппарат болжээ.
“Blu3” компанийн мэргэжилтнүүд тус амьсгалын аппаратыг зохион бүтээсэн байна. Энэ аппарат нь хүчилтөрөгчийн ямар нэгэн баллонгүй гэдгээрээ онцлогтой аж. Далайн усны гурван метрийн гүнд шумбалт хийхэд зориулагджээ.
Агаар авч дамжуулах хэсэг нь далайн усны мандал дээр хөвж байрладаг. 4.5 кг жинтэй, авсаархан. Үүргэвч болгоод үүрээд авч явахад тохиромжтой. Хүчилтөрөгчийн агаар дамжуулагч, хөвөгч компрессор гэж танилцууллаа.
Хүчилтөрөгчийн агаарыг 74 ватт-цагийн хэмжээтэй эрчим хүчээр дамжуулдаг. Агаар дамжуулагч хоолой нь 10 метрийн урт. Цахилгаан эрчим хүчийг маш багаар зарцуулдаг. Хэрэв цэнэг нь дуусах дөхөж байвал дуут дохио өгч сануулдаг байна. Энэ аппаратыг "Kickstarter" сүлжээг ашиглан 399 ам.доллараар худалдан авах боломжтой аж.


















