Усейн Болтын нэг алтан медалийг хураахаар болжээ
Гүйлтийн алдарт тамирчин Олимпын 9 алтан медальт Усейн Болт нэг алтаа хураалгахад хүрээд байна.
Мэдээллийн алба

Гүйлтийн алдарт тамирчин Олимпын 9 алтан медальт Усейн Болт нэг алтаа хураалгахад хүрээд байна.
Учир нь 2008 оны Бээжинггийн олимпод 100 г харьцах нь 400 метрийн гүйлтэнд түрүүлж алтан медаль авсан багийнх нь нэг гишүүн допинг хэрэглэсэн болох нь тогтоогдсон учир ийнхүү багаараа медалиа хураалгах болоод байна. Ямайкийн тамирчин Неста Картерийн цусанд хийсэн 2 дахь шинжилгээний дүнгээр түүнийг хориотой эм бэлдмэл хэрэглэсэн гэдгийг нотолсон байна. Үүнтэй холбоотойгоор Ямайкийн шигшээ багийн тамирчин Картер, Майкл Фрэйтер, Асаф Пауэлл, Усейн Болт нарын алтан медалийг хураахаар болсон байна.
Усейн Болтын хувьд Америк, Финландын тамирчдын хамтаар олимпын медальтнуудын жагсаалтыг 9 алтан медалиараа тэргүүлж явсан байр сууриа ийнхүү алдах болоод байна. Гэхдээ Болт одоо Бээжингийн 2, Лондонгийн 3, Риогийн 3 алтан медальтай байгаа юм байна.


















