Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ҮСХ-ноос иргэний бүртгэлийн захиргааны маягтыг баталлаа

Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн Даргын зөвлөлийн хурлаар дөрвөн асуудлыг баталлаа. Тодруулбал, Улсын бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан иргэний бүртгэлийн захиргааны маягтыг батлах тухай, Гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны статистикийн үзүүлэлт тооцох аргачлал, Барилгын бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ҮСХ-ноос иргэний бүртгэлийн захиргааны маягтыг баталлаа
ҮСХ-ноос иргэний бүртгэлийн захиргааны маягтыг баталлаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн Даргын зөвлөлийн хурлаар дөрвөн асуудлыг баталлаа. Тодруулбал, Улсын бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан иргэний бүртгэлийн захиргааны маягтыг батлах тухай, Гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны статистикийн үзүүлэлт тооцох аргачлал, Барилгын байгууламж, объектын улирлын гүйцэтгэлийн мэдээний ББО-1 маягтыг шинэчлэн батлах тухай, Тээврийн салбарын маягт, түүнийг нөхөх зааврыг баталсан юм.Улсын бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор ҮСХ-ноос иргэний бүртгэлийн захиргааны маягтыг баталснаар өмнө нь хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж шинээр мэндэлсэн хүүхдийн регистрийн дугаар авдаг байсан бол өнөөдрөөс төрөх эмнэлэгт регистрийн дугаар олгож эхлэх юм.Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны захиалгаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр 2016-2018 онд "Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох нь" төслийн хүрээнд боловсруулсан "Гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны статистикийн үзүүлэлт тооцох аргачлал"-ын төслийг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын статистикийн үйл ажиллагаанд мөрдүүлэхээр батлав.


Хуваалцах