ҮСХ-ны дарга А.Ариунзаяа АХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Зүүн Азийн хариуцсан газрын Байгаль орчин, байгалийн нөөц, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга н.Чинфэн Жангаар ахлуулсан төлөөлөгчдийг ҮСХ-нд хүлээн авч уулзаж, ирэх дөрвөн жилд хамтран ажиллах чиглэлүүдийн талаар харилцан санал солилцлоо.
Мэдээллийн алба

Тус хороо АХБ-тай 1993 оноос хамтарч ажиллаж буй бөгөөд 10 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Эдгээр төсөл нь статистикийн мэдээллийн арга зүйг боловсронгуй болгож, шинжлэх ухааны үндэслэлийг нь сайжруулах, статистикийн шинжлэх ухааны аргуудыг хэрэглэн статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох, тооллого, шинжилгээ, судалгааны ажлын болон хэрэглэгчдэд тархааж буй мэдээллийн цар хүрээг өргөжүүлэн баяжуулах, түүвэр судалгаа явуулах үндэсний чадавх бүрдүүлэх, статистикийн арга зүйг боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн мэдээллийн баялаг баазтай болоход ихээхэн хувь нэмэр оруулжээ.