Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас хүйтний улиралд усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Дэлгэрмөрөн гол “Өндөр хясаа” гэдэг газар зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ
Усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас хүйтний улиралд усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Дэлгэрмөрөн гол “Өндөр хясаа” гэдэг газар зохион байгууллаа.

Дадлага сургууль алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийг шалгах ажиллагаагаар эхэлж, 2х2 харьцаатай цооног гарган усчин аврагчдыг 10-20 минутын хугацаатай усны гүнд шумбалт хийлгэлээ.

Мөн нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх, хүйтэн орчинд биеэ дасгах, усны орон зайн мэдэгдэхүүнээ дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа ахиулан харилцан туршлага солилцсон юм.

Усчин аврагчид уснаас аврах багаж хэрэгсэл дээр бие даан болон багаар ажиллах дадлага эзэмшлээ гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах