Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усны суурь үнэ нэмэх нь үндэслэлгүй хэмээн ШӨХТГ мэдэгдлээ

Өнгөрсөн өдрүүдэд зарим мэдээллийн сайтуудаар хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хэрэглэсэн усны үнээс гадна тогтмол хураамж авах болсон тухай бичиж эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усны суурь үнэ нэмэх нь үндэслэлгүй хэмээн ШӨХТГ мэдэгдлээ
Усны суурь үнэ нэмэх нь үндэслэлгүй хэмээн ШӨХТГ мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн өдрүүдэд зарим мэдээллийн сайтуудаар хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хэрэглэсэн усны үнээс гадна тогтмол хураамж авах болсон тухай бичиж эхэлсэн. Тэгвэл усны салбарын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, усыг хэрэглэгчдэд зориулан байнгын бэлэн байдалд байлгаж буйн төлбөр хэмээн тайлбарлаж буй энэхүү мөнгийг хэрэглэгчид төлөх ёсгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үзсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байтал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний суурь хураамжийг нэмнэ гэсэн шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн мэдэгдэл хүргүүлжээ.

Хуулийн дагуу суурь хураамж авах ёсгүй хэмээн сануулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсээр байхад олон нийтэд усны суурь хураамж авна хэмээн ойлголт төрүүлэн, тулган шаардсан маягтай мэдэгдлүүд гаргах нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ үзжээ.

Түлхүүр үг:ус
Хуваалцах