Усны тоолуурыг 6 жил тутамд улсын баталгаажуулалтанд хамруулах шаардлагатай
Мөнгөн тооцоонд хэрэглэгддэг хэмжих хэрэгслийг заавал улсын баталгаажуулалтад хамруулах шаардлагатай.Тодруулбал цахилгаан, усны тоолуур гэх мэт. Харин тус баталгаажуулалт нь хэр найдвартай вэ? Ямар стандарт нормыг баримталдаг талаар сурвалжиллаа.
Мэдээллийн алба

Мөнгөн тооцоонд хэрэглэгддэг хэмжих хэрэгслийг заавал улсын баталгаажуулалтад хамруулах шаардлагатай.Тодруулбал цахилгаан, усны тоолуур гэх мэт. Харин тус баталгаажуулалт нь хэр найдвартай вэ? Ямар стандарт нормыг баримталдаг талаар сурвалжиллаа.
Мөнгөн тооцоонд хэрэглэгддэг 9 төрлийн хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хамруулснаар, аюулгүй найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн эдийн засагт хэмнэлт хийх ач холбогдолтой. Тодруулбал айл өрхийн цэвэр, халуун хүйтэн усны тоолуурын заалт хэр найдвартай эсэхэд баталжуулалтыг 6 жил тутамд 1 удаа хийдэг байна. Ингэхдээ МУ-ын шадар сайдын 117-р тушаалын дагуу батлагдсан үнэ тарифаар хэрэглэгчдээс төлбөрт 1 тоолуурын баталгаажилтад 6000 мянган төгрөгийг суутган авдаг. Харин энэ үйлчилгээг орон нутагт хийж үйлчилдэг Эрдэнэт ус дтсонөхк-иас лабораторидоо салгаж, төхөөрөмжөөр хэмжин үйлчлэх, арчлан тордож, шаардлагатай тохиргоо, шалгалтыг хийж буцаан суурилуулдаг. Энэ үйлчилгээндээ дээрх үнэ дээр нэмж 7000 төгрөгийг авдаг байна. Энэ нь нэг айл 2-5 тоолууртай гэхэд 50 гаруй мянган төгрөг төлдөг байна.
Иргэд тоолуурын баталгаажуулалтыг хэрхэн хийдэг, баталгаажуулалт нь хэр найдвартай эсэх, баталгаажилтын хугацаа дууссаныг яаж тухайн үйлчлэгч байгууллага мэддэг вэ гэж асуудаг. Тэгвэл Эрдэнэт хотын бүх орон сууцны айл өрхийн усны тоолуурын баталгаажуулсан он сар өдөр, тоолуурын марк, гэрчилгээний дугаарын хамт бүлэг мэдээллийн баазаар хянаж үйлчилдэг гэнэ
Цаашид хэмжих хэрэгслийн баталгаажилтын үнэ тарифыг багасгах шаардлагатай гэсэн хүсэлтийг Эрдэнэт ус ДТСОНӨХК-иас холбогдох байгууллагад гаргажээ. Харин иргэдийн хувьд тоолуурын заалт, түүний найдвартай ажиллагаанд эргэлзсэн тохиолдолд заавал баталгаажилтын хугацаа дуусахыг хүлээлгүй баталгаажилтад хамруулах, засвар үйлчилгээг хийлгэх шаардлагатай. Ингэснээр минут секунд бүрт таны эдийн засагт нөлөөлөх мөнгөн дүнг хэмнэх ач холбогдолтой юм.
Сэтгүүлч:А.САРАНЧИМЭГ


















