Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УСУГ-ын ажилтнууд жендерийн тэгш байдлын сургалтад хамрагдаж байна

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг/USAID/-ийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжих "Engendering Industries Program" хөтөлбөрийн хүрээнд өөрчлөлтийн менежментийн мэргэжилтнүүд болох Жасмин Боэм, Көрстөн Клоппер нар долдугаар сарын 4-14-ний өдрийг хүртэл УСУГ-т ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УСУГ-ын ажилтнууд жендерийн тэгш байдлын сургалтад хамрагдаж байна
УСУГ-ын ажилтнууд жендерийн тэгш байдлын сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг/USAID/-ийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжих "Engendering Industries Program" хөтөлбөрийн хүрээнд өөрчлөлтийн менежментийн мэргэжилтнүүд болох Жасмин Боэм, Көрстөн Клоппер нар долдугаар сарын 4-14-ний өдрийг хүртэл УСУГ-т ажиллаж байна. Эрэгтэйчүүд зонхилсон үйлдвэрлэлийн салбарт "Жендерийн тэгш байдлыг хангах" тухай сургалтыг ажилтнууд болон байгууллагын удирдлагын багт зориулан зохион байгуулж, тус байгууллагаас гаргасан судалгааны тайланг танилцуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд УСУГ-аас Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Насантогтох, Инженерийн бодлогын хэлтсийн Төслийн инженер Г.Мөнгөнцоож, Захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Н.Байгальмаа нар 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн дадлагажуулах болон АНУ-ын Жоржтауны Их Сургуулийн "Жендерийн тэгш байдлыг хангах манлайллын хөтөлбөр"-т хамрагдаад байна.Тус хөтөлбөрийн хүрээнд ундны усны эх үүсвэр, гэр хорооллын ус хангамж, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР

Хуваалцах