УСУГ-ын харьяаны шугам сүлжээг Австрийн хөрөнгө оруулалтаар шинэчилнэ
Улаанбаатар хотын төв хэсэг дахь дулааны шугам хоолойнуудыг Австри улсын хөрөнгө оруулалтаар шинэчлэхээр боллоо. Эхний ээлжинд 44 км шугам хоолойг засварлана. Энэ ажлыг нэг жил зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж мэргэжлийн байгуулгынхан төлөвлөж байгаа юм.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын төв хэсэг буюу УСУГ-ын харьяа дулааны шугам хоолойнуудыг Австри улсын хөрөнгө оруулалтаар шинэчлэхээр боллоо. Эхний ээлжинд 44 км шугам хоолойг засварлана. Энэ ажлыг нэг жил зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж мэргэжлийн байгуулгынхан төлөвлөж байгаа юм.
2011 онд манай улс Австри улсын засгийн газартай хэлэлцээр хийж, холбогдох гэрээнд гарын үсэг зурснаар 40 сая еврогийн хөнгөлөлтэй зээлийг авахаар тохиролцож байсан юм. тухайн зээлийн 15 тэрбум орчим төгрөгийг нь нийслэлийн дулаан дамжуулах шугам хоолойнуудыг шинэчлэхэд зарцуулахаар болоод байна.
Шугам хоолойг шинэчлэх ажил 2016 оны хавар эхлэнэ. Гэхдээ шуугам хоолойг солих ажлыг гүйцэтгэхдээ замын хөдөлгөөнийг хаах, газар шорооны нүсэр ажил хийхээс эхлээд ямар нэгэн бэрхшээл үүсгэхгүйгээр олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт технологийг ашиглана гэж Ус сувгийн удирдах газрын дарга Үнэн хэллээ.
Мэргэжлийн байгууллагын мэдээллээр Улаанбаатар хотын доод хэсгээр дулааны 510 гаруй км шугам хоолой тавигдсан байдаг. Шугам хоолойн 60-аад хувь нь 50 жилийн туршид ашиглагдсан боловч засвар, шинэчлэл огт хийгдэж байгаагүй.


















