Өсөхөөс сурсан үндэсний хэл
АУЗ Шагдарын Дулмаагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Хаан найргийн хатан Дулмаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас бэлтгэсэн тэмдэглэл дуулгана.
Мэдээллийн алба

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
Нэвтрүүлгийн энэ дугаарт: АУЗ Шагдарын Дулмаагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Хаан найргийн хатан Дулмаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас бэлтгэсэн тэмдэглэл дуулгана.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Агвантүвдэн”-ий тухай өгүүлнэ.
“Хэлц үг” буланд: “Алаг бөөрний холбоотой” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “адал мал, алам, ажрах, аранзал” зэрэг үгийн утгыг тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “форм, редакци, редуктор” зэрэг үгийн утга тайлбарлана.


















