Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ээлжит сургалтаа зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ээлжит сургалтаа зохион байгууллаа
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ээлжит сургалтаа зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 45-р сургуулийн дунд ангийн нийт 60 гаруй сурагчдад зохион байгууллаа.

“Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нийслэлийн нийт иргэдээ хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах