Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөр үе, залуучуудын хөгжил оролцоог дэмжих хөтөлбөрийг эхлүүлэхээр тохиролцов

Нью-Йорк хотноо 2023 оны гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы үеэр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөр үе, залуучуудын хөгжил оролцоог дэмжих хөтөлбөрийг эхлүүлэхээр тохиролцов
Өсвөр үе, залуучуудын хөгжил оролцоог дэмжих хөтөлбөрийг эхлүүлэхээр тохиролцов. Зураг: МҮОНРТ

Нью-Йорк хотноо 2023 оны гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар НҮБ-ын хүүхэд, өсвөр үе, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагуудтай болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажилладаг улс орны төлөөлөгчидтэй уулзлаа.

Бүгд найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд ноён Мариан Жюрекатай уулзаж, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн Хүүхдийн хүчирхийллийн асуудал эрхэлсэн НҮБ-ын ЕНБД-ын Тусгай төлөөлөгч Маалла Мжидтэй уулзаж, хүүхдийн эрх хамгааллын тогтолцоо, хүүхэд хамгааллын үйлчилгээ, салбар дундын хамтын ажиллагааны талаар танилцуулсан бол НҮБ-ын Хүүхдийн сангийн Generation Unlimited түншлэлийн хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Кевин Фрэйтэй уулзаж, Монгол Улсад өсвөр үе, залуучуудын хөгжил оролцоог дэмжих уг хөтөлбөрийг эхлүүлэхээр боллоо.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дэд дарга Аша Рэгнертэй уулзаж, Монгол Улсын эмэгтэйчүүдийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, 2024 онд болох Монгол Улсад Эмэгтэйчүүдийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд эмэгтэйчүүдийн эрх хамгаалал, нийгмийн оролцоог хангах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Амбассадор Иб Петерсентэй хийсэн уулзалтаар НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төсөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрхзүйн орчин, хохирогч хамгааллын болон урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлэх, чадавх бэхжүүлэхэд үр дүнтэй хэрэгжсэнийг онцолж, цаашид жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хүний нөөц, тогтолцоо, арга зүйг тогтвортой авч явахад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах