Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөрийн сэргийлэгчид өрсөлдөж байна

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас санаачлан 2013 оноос эхлэн сургуулийн орчинд эцэг, эхийн эргүүл ажиллаж эхэлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөрийн сэргийлэгчид өрсөлдөж байна
Өсвөрийн сэргийлэгчид өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас санаачлан 2013 оноос эхлэн сургуулийн орчинд эцэг, эхийн эргүүл ажиллаж эхэлсэн. Тэгвэл "Өсвөрийн сэргийлэгч бүлгэм" гэж сурагчдын эргүүл сургуулийн орчинд мөн ажилладаг юм. Хүүхэд хүүхдээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, уриалж сурталчлах нь тэдний гол зорилго байдаг байна.

Өнөөдөр Улаанбаатар чуулгад “Дэвжээ-2018” тэмцээний финалын шатанд шалгарсан Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуудын өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүд өрсөлдөж байна. Одоо Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Мөнхжаргалаас дэлгэрэнгүй мэдээг сонсъё.

Хуваалцах