"Утаагүй" олон нийтийн аяныг нийгмийн сүлжээнд эхлүүлж байна
Хоёрдугаар сарын 27-нд АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд УТААГҮЙ олон нийтийн аяныг агаарын бохирдлын идэвхтэй үеийн дараа ч утааныхор хөнөөлийн талаарх олон нийтийн сонор сэрэмжийг хадгалах ба нэмэгдүүлэх, мөн агаарын бохирдлын эсрэг авч болох богино болоод урт хугацааны хариу арга хэмж
Мэдээллийн алба

Хоёрдугаар сарын 27-нд АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд УТААГҮЙ олон нийтийн аяныг агаарын бохирдлын идэвхтэй үеийн дараа ч утааныхор хөнөөлийн талаарх олон нийтийн сонор сэрэмжийг хадгалах ба нэмэгдүүлэх, мөн агаарын бохирдлын эсрэг авч болох богино болоод урт хугацааны хариу арга хэмжээг сурталчлах санаачлагатайгаар эхлүүлж байна.
Тус аяны нэн чухал зорилт нь иргэдийг УТААГҮЙ хаштагийг ашиглан агаарын бохирдлын эсрэг хийж буй арга хэмжээнд ажил хэрэг болохуйц санал санаачлагыг дэвшүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бүлэг, иргэдтэй нэгдэж, хэрэгжүүлж буй төсөлхөтөлбөрүүдэд нь өөрт байгаа бололцоогоор дэмжихийг уриалахад оршино.
Аяны хүрээнд долоо хоног бүр салбар салбарын мэргэжилтнүүдтэй Фэйсбүүк Лайв ярилцлага хийж, шууд дамжуулах, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, мөн богино хэмжээний баримтат кино бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх юм. Аяны талаарх бүхий л мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр #УТААГҮЙ хаштагийг ашиглан авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын ЭСЯ-ны ОНХА-тай paspress@usembassy.mn и-мэйл хаягаар холбогдож, аяны талаар сонирхсон мэдээллээ тодруулах боломжтой.


















