Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Утаагүй Улаанбаатар" форум болж байна

Барилга, хот байгуулалтын яам, МИК-тай хамтран "Утаагүй Улаанбаатар" форум зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Утаагүй Улаанбаатар" форум болж байна
"Утаагүй Улаанбаатар" форум болж байна. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын яам, МИК-тай хамтран "Утаагүй Улаанбаатар" форум зохион байгуулж байна. Маргааш өглөө "Блү скай" зочид буудалд эхлэх форумаар "Орон сууц-цэвэр агаар", "Орон сууц-зах зээл", "Орон сууц-тогтвортой санхүүжилт" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Агаарын бохирдол бууруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, эдийн засагч Ч.Хашчулуун, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ж.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар эхний хэлэлцүүлэгт оролцоно.

Дараагийн хэлэлцүүлгүүдэд Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголын барилгачдын холбооны төлөөлөл оролцох юм байна.

Хуваалцах