Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Утаажилтын бүсээс 9 иргэний амь нас, 1.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногm гал түймрийн 30, аврах ажиллагааны 7 нийт 37 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Утаажилтын бүсээс 9 иргэний амь нас, 1.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав
Утаажилтын бүсээс 9 иргэний амь нас, 1.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногm гал түймрийн 30, аврах ажиллагааны 7 нийт 37 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 9 иргэний амь нас, 1.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар буурсан байна.

Гал түймэрт өртөж нэг иргэн нас барсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1588, ой, хээрийн түймрийн 6, аврах ажиллагааны 204 нийт 1798 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.5 хувиар өсчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах