Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Утааны шүүлтүүр тавихад зарцуулсан 3.2 тэрбум төгрөгийн авлага барагдаагүй байна

"Цэвэр агаар сан"-гаас нийтийн тээврийн утааны шүүлтүүр тавихад зарцуулсан 3.2 тэрбум төгрөгийн авлага барагдаагүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Утааны шүүлтүүр тавихад зарцуулсан 3.2 тэрбум төгрөгийн авлага барагдаагүй байна
Утааны шүүлтүүр тавихад зарцуулсан 3.2 тэрбум төгрөгийн авлага барагдаагүй байна. Зураг: МҮОНРТ

"Цэвэр агаар сан"-гаас нийтийн тээврийн утааны шүүлтүүр тавихад зарцуулсан 3.2 тэрбум төгрөгийн авлага барагдаагүй байна. Үндэсний аудитын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн байгууллагуудын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хяналт тавьсан. Энэ хяналтаар 60 гаруй сая төгрөгийн зөрчил илэрсэн тухай өчигдөр Үндэсний аудитын газраас мэдээлсэн.

Тэгвэл энэ зөрчил нь улсын хэмжээнд хэрэгжиж байсан зарим төсөл, хөтөлбөрийг татан буулгасантай холбоотой. Үүнээс болж санхүүгийн зөрчил гардаг гэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэллээ.

Иймээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөх, төрийн болон орон нутгийн өмчит компанийг татан буулгах, нэгдэж нийлүүлэх тохиолдолд аудитын хяналт шалгалт оруулж байх хэрэгтэй гэж онцоллоо.

Хуваалцах