Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Утас, зайгүй ажилладаг "хулгана" бүтээжээ

Компьютерийн хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Разер" компани цоо шинэ төрлийн "хулгана" бүтээсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Утас, зайгүй ажилладаг "хулгана" бүтээжээ
Утас, зайгүй ажилладаг "хулгана" бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Компьютерийн хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Разер" компани цоо шинэ төрлийн "хулгана" бүтээсэн байна. Энэ бол утасгүй, зайгүйгээр ажиллах боломжтой "Мамбо хайперлюкс" нэртэй "хулгана" юм.

Тус компани тоглоомчид болоод гэймеруудад зориулж тусгай зориулалтын хулганыг бүтээгээд байгаа нь энэ аж. "Хулганыг" алсын зайнаас цэнэглэгч төхөөрөмжөөр цэнэглэнэ. Энэ бол суурь тавцан юм. Тодруулбал, цэнэгээ тавцангаас авна гэсэн үг.

"Разер" компани "Хайперлюкс" нэртэй патентжуулагдсан төхөөрөмжийг өөрийн салбартаа нэвтрүүлж, энэхүү хулганыг танилцуулж буй юм.

Цэнэглэгч тавцан нь ”Адаптив фрэкүэнси техноложи рэйзер” мэдрэгч төхөөрөмжөөр хангагдсан. Энэ нь утасгүй орон зайд цахилгаан эрчим хүч дамжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг юм байна. Шинэ загварын "хулгана" нь өөртөө 9 өөр төрлийн зориулалтын үйлдэл хийх нэмэлт товчлууртай. Үнийн хувьд 249 ам.доллар гэж мэдээлж байна.

Хуваалцах