Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэн Малави Улсын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Бүгд Найрамдах Малави Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд Аллан Жозеф Чинтедза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал уул уурхайн салбарт туршлага солилцож, хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэн Малави Улсын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэн Малави Улсын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Бүгд Найрамдах Малави Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд Аллан Жозеф Чинтедза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр тал уул уурхайн салбарт туршлага солилцож, хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Малави Улсын хувьд эдийн засгийн голлох салбар нь хөдөө, аж ахуй, газар тариалан бөгөөд ДНБ-ий 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Үлдсэн 10 хувийг аж үйлдвэрийн салбар түүний дотор уул уурхайн салбар бүрдүүлдэг байна. Газар нутгийн хувьд жижиг ч бүрэн гүйцэд хайгуулын ажил хийгдээгүй. Малави Улсын засгийн газрын эн тэргүүний зорилт нь уул уурхайн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх юм. 2022 онд Малави Улсад нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт орох Рутил (Rutile TiO2)-ийн ордыг Австралийн компани нээн илрүүлжээ.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах