Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УУХҮ-ийн сайд Г. Ёндон газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г. Ёндон Засгийн газрын хуралдаанд "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос боловсруулах үйлдвэр, түүнийг түүхий эдээр хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УУХҮ-ийн сайд Г. Ёндон  газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ
УУХҮ-ийн сайд Г. Ёндон газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г. Ёндон Засгийн газрын хуралдаанд "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос боловсруулах үйлдвэр, түүнийг түүхий эдээр хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлэх чиглэл гарч Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын тэргүүн, Шадар сайд С.Амарсайхан ахална.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх үү? Газрын тосны нөөцийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах вэ?

Хуваалцах