Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УУХҮЯ: АИ-92 автобензиний 27 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 126,199 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,358 тн буюу 20 хоногийн, АИ-92 автобензин 33,833 тн буюу 27 хоногийн, АИ-95 автобензин 4,115 тн буюу 31 хоногийн, ДТ 79,504 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 42 хоногийн н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УУХҮЯ: АИ-92 автобензиний 27 хоногийн нөөцтэй байна
УУХҮЯ: АИ-92 автобензиний 27 хоногийн нөөцтэй байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 126,199 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,358 тн буюу 20 хоногийн, АИ-92 автобензин 33,833 тн буюу 27 хоногийн, АИ-95 автобензин 4,115 тн буюу 31 хоногийн, ДТ 79,504 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 42 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 73,766 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 394 тн, АИ-92 автобензин 19,828 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,785 тн буюу 38 хоногийн, ДТ 46,847 тн буюу 39 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 972.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 9.1 мян.тн, АИ-92 автобензин 273.6 мян.тн, АИ-95/98 автобензин 8.3 мян.тн, ДТ 557.2 мян.тн, онгоцны түлш 21.4 мян.тн, Жет А-1 19.4 мян.тн, бусад 83.1 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах