Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уул, овоогоо хадгаар “мялаахгүй” байхыг уриалав

Өнөөдөр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Энэрэл нигүүслээр-Эх болсон байгалиа хайрлая” байгаль хамгаалах аяны зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул, овоогоо хадгаар “мялаахгүй” байхыг уриалав
Уул, овоогоо хадгаар “мялаахгүй” байхыг уриалав. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Энэрэл нигүүслээр-Эх болсон байгалиа хайрлая” байгаль хамгаалах аяны зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ жилийн энэхүү аяныг “Хүн бүр байгаль хамгаалагч байж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд иргэдэд “Шинийн нэгний өглөө уул овооруу гарахдаа хог хаяхгүй байх, шүтээн модонд хадаг зүүхгүй байх, мөргөл үйлдэхдээ амьтан олноор цугларах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх” зэрэг олон асуудлаар уриалга хүргэсэн юм.

Хэвлэлийн хуралд Гандантэгчэнлин хийдийн лам хуварга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, МСНЭ, МЗХ, МОХ, МСХ, “Цэцээ гүн” дээд сургууль, Монголын зэрлэг амьтан хамгаалах, судлах төв, “Гурван Эрдэнэ” сүсэгтний холбоо ТББ, “Таны буянд даган баясъя” төв ТББ зэрэг байгууллагууд оролцлоо.

Хуваалцах