Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“Уул уурхай ба мөнгө” чуулга уулзалт үргэлжилж байна

Английн Бийкон компаниас жил бүр зохион байгуулдаг "Уул уурхай ба мөнгө" олон улсын чуулга уулзалт үргэлжлэн явагдаж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Уул уурхай ба мөнгө” чуулга уулзалт үргэлжилж байна
“Уул уурхай ба мөнгө” чуулга уулзалт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Английн Бийкон компаниас жил бүр зохион байгуулдаг "Уул уурхай ба мөнгө" олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна.

Чуулга уулзалтад дэлхийн болон бүс нутгийн хэмжээний уул уурхайн компаниуд, шинээр хөрөнгө оруулагч хайж байгаа уул уурхайн зах зээлийн пинэ тоглогчид, бизнес санхүүгийн өргөн төлөөлөл оролцож байна.

Манай улсыг төлөөлж, төмрийн хүдрийн хайгуулын "Харанга pecypc", "Вүүлф петролиум", "Өндөр толгой минерапс”,Шарын гол”, Хот-дэд бүтэц, "Aspire mining" "Эрдэнэ pecypc", "Номин-Орд" зэрэг уул уурхайн компани оролцон, хайгуулын шатны ажлынхаа үр дүн, тогтоогдсон нөөц, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ танилцуулаад байгаа юм.

Монголын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн батласнаар Монголын уул уурхайн салбарын эрхзүйн орчин тогтворжиж, хөрөнгө оруулагчдын сонирхол идэвхжиж байгааг тэмдэглэсэн байна.

Дэд сайд манай эрдэс баялгийн гол нэр төрлүүдийн тогтоогдсон нөөц, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагыг санхүүчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж Монголд хөрөнгө оруулахыг уриаллаа. Хамгийн сүүлд алтанд ногдуулах татварыг 10-2.5 хувь болгон бууруулснаар энэ салбарт сэргэлт ажиглагдаж байна гээд ашигт малтмалын арвин нөөцтэй манай улс хариуцлагатай хөрөнгө оруулагчдын хувьд найдвартай түнш байх болно гэж батлан хэллээ.

Хуваалцах