Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөг байна

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөг байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөг байна
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөг байна. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 8 сарын байдлаар 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 352.2 (2.9%) тэрбум төгрөгөөр өслөө.

Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.2 (0.2%) тэрбум төгрөгөөр буурахад газрын тос олборлолт 318.1 (51.4%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Харин нүүрс олборлолт 101.3 (4.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 151.6 (2.7%) тэрбум төгрөг, уул уурхайн туслах үйл ажиллагаа 78.6 (3.5 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 68.5 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах