Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уул уурхайн аврах албыг "Аврах тусгай анги"-тай нэгтгэлээ

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангитай нэгтгэхээр болжээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул уурхайн аврах албыг "Аврах тусгай анги"-тай нэгтгэлээ
Уул уурхайн аврах албыг "Аврах тусгай анги"-тай нэгтгэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангитай нэгтгэхээр болжээ. Уул уурхайн аврах алба нь Монгол Улсын нутаг дэвсгэрт уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тос байгалийн хий олборлох, боловсруулах үйлдвэрүүд, ажлын байр нь хортой, хий, тоосны тэсрэх аюултай аж ахуйн нэгж байгууллагуудад гарч болох аливаа аваар ослоос урьдчилан сэргийлэхэд зэрэг үүргийг хүлээсэн мэргэжлийн байгууллага юм. Тиймээс чиг үүргийн хувь төстэй хоёр байгууллагыг нэгтгэх нь зүйтэй хэмээн Засгийн газар өнгөрсөн сард шийдвэрлэсэн юм.

Хуваалцах