Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталлаа
Ингэснээр өнөөдөр манай улсын уул уурхайн салбарт нүүрлээд байгаа хулгай, луйврын асуудлыг хүний оролцоогүйгээр шийдэх боломж бүрдэж байна.
Мэдээллийн алба

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдлаа.
Ингэснээр Монгол Улс ирэх оны долоодугаар сарын 1-нээс Уул уурхайн биржтэй болж байна.
Түүнчлэн төрийн өмчит компаниудаар дамжин гардаг нийт экспортын хэмжээ ил тод болж, цахим арилжаанд шилжихээр байна.
Ингэхдээ шинээр төрийн өмчийн компани байгуулж нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр Хөрөнгийн биржийн 30 жилийн хугацаанд босгосон бэлэн платформыг ашиглан Уул уурхайн биржийг ажиллуулна.
Ингэснээр өнөөдөр манай улсын уул уурхайн салбарт нүүрлээд байгаа хулгай, луйврын асуудлыг хүний оролцоогүйгээр шийдэх боломж бүрдэж байна.


















