Уул уурхайн бүтээгдэхүүний хэлбэлзэл ханшийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй
Манай улс ирэх оны төсвийнхөө 25 хувийг уул уурхайн салбараас дангаар бүрдүүлэхээр тооцсон.
Мэдээллийн алба

Манай улс ирэх оны төсвийнхөө 25 хувийг уул уурхайн салбараас дангаар бүрдүүлэхээр тооцсон. Тэр дундаа уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн орлогод гол найдвар тавьж байна. Гэтэл экспорлогч орон БНХАУ-д ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч байгаатай холбогдуулан нүүрсний импортоо багасгах бодлого барьж эхэллээ. Энэ нь манай улсын хувьд нүүрснээс олох орлогын хэмжээ багасах эрсдлийг үүсгэж байгаа юм. Тиймээс дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш макро эдийн засагт хэрхэн нөлөөлөх төлөвтэй байгаа тухай бид тодрууллаа.


















