Уул уурхайн долоо хоног эхэллээ
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарын идэвхжүүлж, гадны хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг Засгийн газраас баримталж байна.
Мэдээллийн алба

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарын идэвхжүүлж, гадны хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг Засгийн газраас баримталж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Уул уурхайн долоо хоног” ажиллагааг өнөөдрөөс /2022.09.19/ эхлүүллээ.
Уул уурхайн долоо хоногийн турш үргэлжлэх үйл ажиллагаанд уул уурхайн салбарын бодлогын семинар, хөрөнгө оруулалтын чуулган, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг салбарын цогц асуудлыг хэлэлцэх юм.


















