“Уул уурхайн хяналтын мэдээллийн системийг тогтворжуулах шатны гэрээг сунгалаа
ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс МХЕГ-т хэрэгжүүлж байгаа төслийн “Уул уурхайн хяналтын мэдээллийн системийг тогтворжуулах шат”-ны гэрээний хугацааг сунгалаа.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс МХЕГ-т хэрэгжүүлж байгаа төслийн “Уул уурхайн хяналтын мэдээллийн системийг тогтворжуулах шат”-ны гэрээний хугацааг сунгалаа. Энэхүү хугацаа сунгах гэрээнд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж, төслийн зохицуулагч асан Текла Абел нар гарын үсэг зурав. Уг гэрээ нь “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн үргэлжлэл ажээ.Уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Юуны өмнө тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Герман улсын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, энэ түвшинд ажиллах боломж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Өмнөх төслүүд үр өгөөжтэй байсан шигээ цаашид ч хэрэгжүүлэх бичил төслүүд ч амжилттай хэрэгжиж дуусна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.


















