Уул уурхайн компаниудыг ажилтнаа цомхтголд оруулахгүй байх талаар шаардлага хүргүүлжээ
Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эдийн засгийн байдал хүнд байгаатай холбогдуулан зогсонги байдалд ороод байгаа талаар мэдээлэл цацагдах болсон. Энэ нь иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Мэдээллийн алба

Түүнчлэн уул уурхайн компаниудын зүгээс ажилтнуудаа цомхотгох арга хэмжээг авч эхлэх талаар яригдаж, уг асуудлын эсрэг Монголын эрчим хүч геологи уул уурхайн Үйлдвэрчний холбооноос ажилтнуудыг цомхотголгүйгээр ажлын цагийг багасгах, ажлын ачааллыг бууруулах замаар шийдэх боломж нөхцөлийг судлахыг анхааруулаад байгаа аж.
Уг асуудалтай холбоотойгоор “Оюутолгой” компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зарим ажилчдаа цомхотгох талаар ярьж эхэлсэн ч өнөөдрийн байдлаар ажлаас халагдсан гэх гомдолтой иргэд манайд хандаагүй байна гэж Монголын эрчим хүч геологи уул уурхайн Үйлдвэрчний холбооны дарга С.Ганболд манай агентлагт мэдээллээ.