Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Уул уурхайн сайд мэдэгдэл гаргалаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өөрийнх нь нэр төрд халдсан мэдээлэл гарах болсонтой холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уул уурхайн сайд мэдэгдэл гаргалаа
Уул уурхайн сайд мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өөрийнх нь нэр төрд халдсан мэдээлэл гарах болсонтой холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл

Зарим сонин, сайт, цахим хуудсаар Уул уурхайн сайдын нэр төрд халдсан, үнэнд үл нийцсэн гүтгэлгийн шинжтэй захиалгат нийтлэл удаа дараа гарах боллоо.

Ардчилсан Монгол Улсын иргэн бүр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэвч улстөрчид, төрийн албан хаагчдын нэр төрд халдсан нийтлэл, нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа цацагдах болов.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг.

Иймд олон нийтэд үндэслэлгүй мэдээллийг зориуд хүргэж буй зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас хуулийг дээдэлж хариуцлагатай ажиллахыг шаардаж байна.

Манай салбарын бүтээл ч хамт олны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй эрүүл, зөв шүүмжлэлийг хүлээн авч, ажилдаа тусган, засч сайжруулан ажилладаг.

Харин бодитоор хийсэн ажлыг илт үгүйсгэн, мушгин гуйвуулж, гүтгэж байгаа үйлдэлтэй эвлэрэх боломжгүй гэдгийг тэмдэглэх байна. Эдгээр гүтгэлгийн чанартай нийтлэлүүдийн захилагчид "Өөрийн нэр хүндийг өсгөхийн тулд бусдыг гүтгэн, доромжлох байдлаар нийгмийг хагалж хувийн улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн явуургүй хоцрогдсон атгаг санаа нь Ардчилсан, нээлттэй Монгол Улсад өдрөөс өдөрт орон зайгүй болж байгаа төдийгүй элэг нэгт Монгол ахан дүүсээ элдвээр гутаан гүтгэж эх орончийн дүр эсгэх нь" ихэд явуургүй үйлдэл болсон гэдгийг сануулмаар байна.

Түлхүүр үг:Уул уурхайн сайд мэдэгдэл гаргалаа
Хуваалцах