Уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 13 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр уул уурхайн салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн сард 20.4 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр уул уурхайн салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн сард 20.4 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт ажиллагсдын 46 хувь нь металын хүдэр олборлох чиглэлээр, 40.7 хувь нь нүүрсний компаниудад, 5.5 хувь нь газрын тос олборлох салбарт тус тус ажиллаж байна. Уг үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад газрын тосны салбарт ажиллаж байгаа иргэдийн тоо 52 хувиар өссөн бол нүүрсний салбарт энэ үзүүлэлт найман хувийн өсөлттэй байгаа аж.


















