Уул уурхайн салбарын статистик мэдээлэл
2014 оны наймдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 655.4 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 13.4 сая тонн, алтны олборлолт 5.9 тонн, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 7.011.4 кг, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 260.8 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 4.8 сая тонн, цай
Мэдээллийн алба

2014 оны наймдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 655.4 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 13.4 сая тонн, алтны олборлолт 5.9 тонн, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 7.011.4 кг, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 260.8 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 4.8 сая тонн, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 65.1 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 4.7 сая баррель байна.
Өнгөрсөн оны наймдугаар сарын байдалтай харьцуулвал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 42 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 24.8 хувь, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 66.6 хувь, газрын тосны үйлдвэрлэл 55.5 хувиар тус тус өссөн байна
Нийтдээ, 2014 оны наймдугаар сарын байдлаар Уул уурхайн салбараас төлбөр, хураамж, татвараар улсын төсөвт 802.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрөөд байна.
2014 оны наймдугаар сарын өссөн дүнгээр 12.2 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 844.3 мянган тонн, молибдений баяжмал 2.2 мянган тонн, жонш 207.1 мянган тонн, төмрийн хүдэр 3.8 сая тонн, цайр 68.7 мянган тонн, газрын тос 4.4 сая баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн сарын байдлаарх экспортын дүнтэй харьцуулбал нүүрсний экспорт 27.6 хувь, газрын тос 45.5 хувиар, зэсийн баяжмал хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.


















