Уулчдын шарилыг өнөөдөр нисдэг тэргээр нийслэл рүү авч ирж байна
Баян- Өлгий аймагт амиа алдсан уулчдын шарилыг нисдэг тэргээр зөөвөрлөн нийслэл рүү өнөөдөр авч ирж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.
Мэдээллийн алба

Баян- Өлгий аймагт амиа алдсан уулчдын шарилыг нисдэг тэргээр зөөвөрлөн нийслэл рүү өнөөдөр авч ирж байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Тэд Алтай Таван Богд уулын Хүйтний оргилд авиралт хийгээд буцахдаа осолдон нас барсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Уулчдын осолдсон газарт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн болон Ховд, Увс аймгийн онцгой байдлын уулчин аврагчид, “Монгол экспедишн” компанийн уулчид хамтран ажилласан тухай ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ ярилаа.
Уулчидтай холбоотой энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөхөөр ажиллаж байгааг ч мөн онцгой байдлынхан хэлж байна.


















