Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулах шаардлагатай байна

Газар тариалангийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулахгүй бол ургацад сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд хэллээ. Тодруулбал, тариалсан буудайн чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтын үе

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулах шаардлагатай байна
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулах шаардлагатай байна. Зураг: МҮОНРТ

Газар тариалангийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулахгүй бол ургацад сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд хэллээ. Тодруулбал, тариалсан буудайн чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтын үе нь зургаадугаар сарын 15-25-ны хооронд үргэлжилдэг байна. Энэ үед чийг дутагдсан тохиолдолд чанартай, арвин ургац хураах боломжгүй байдал үүсдэг.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад энэ сарын 22-ныг хүртэл тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халах магадлалтай байна.

Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг энэ долоо хоногт шуурхай авч хэрэгжүүлэн, пуужингийн нөөцийг тариалангийн бүс нутагт төвлөрүүлэн ашиглах, улмаар нэмж 500 ширхэгийг худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай гэж салбарын яамнаас үзэж байгаа юм. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.

Хуваалцах